Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ

Эрхэм зорилго

2025-06-27

Монгол Улс, аймаг, сумын хөгжлийн чиг хандлага, зарчмын дагуу Нутгийн өөрийн удирдлагын шийдвэр гаргах, Хурлын хяналт шалгалт, үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах, чанар, үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ.

Баримтлах зарчим: Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална;

1. Хууль дээдлэх;

2. Нээлттэй, ил тод байх;

3. Тэгш байдлыгхангах;

4. Хариуцлагатай байх;

5. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

6. Ёс зүйтэй байх;

7. Үр нөлөөтэй байх;

8. Чадавхтай байх;

9. Иргэдийн оролцоог хангах;

10. Хамтын шийдвэрээ хүндэтгэх;

1.1. Зорилго

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид ИТХ гэх/-ын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний зорилго нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, сумын  эдийн засаг, нийгмийн болон ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, орон нутгийн өмчийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах стратегийг тодорхойлоход оршино.

1.2.Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.

-Монгол Улсын Үндсэн хууль.

-Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай хууль

-  Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль

-  Засгийн газрын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Татварын багц хуулиуд

-Байгаль орчныг хамгаалах болон холбогдох багц хуулиуд

-Газрын тухай багц хуулиуд

-Төрийн албаны тухай хууль;

-Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хууль;

-Мэдээлпийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль:

-Шилэн дансны тухай хууль:

-Сонгуулийн тухай хуулиуд

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль

-Холбогдох бусад хууль тогтоомж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%