2025-05-19
5
2025 ОНЫ 5 САРЫН 19-НЫ ӨДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН "ГЭМТ ХЭРЭГЭЭС УРДЬЧЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН" БҮРЭЛДЭХҮҮН ДЭЛҮҮН СУМАНД АЖИЛЛАЛАА.
🔸️ Бүрэлдэхүүнд аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ба Шүүхийн Тамгын газрын төлөөлөл, Дэлүүн сумын ГХУСАЗСЗ-ын дарга буюу ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М.Абужалел нар сумын Соёлын төвд ард иргэд болон төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, уулзалт зохион байгууллаа
🔸 Арга хэмжээний хүрээнд эрүүгийн болон зөрчлийн хуулиуд, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан нөхцлийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, нээлттэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
🔸 Мөн сумын иргэдийн сонирхсон асуултад холбогдох байгууллагын төлөөллүүд газар дээр нь хариулт өгч, зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
📚 Иргэдэд зориулсан гарын авлага, брошюр, зурагт хуудас тараагдаж, санал хүсэлт, гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэх эхний алхмуудыг ч мөн хийв.
👥 Арга хэмжээний хүрээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн тамгын газрын төлөөлөл болон сумын иргэд, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.