Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ

МЭДЭЭЛЭЛ


нийт 35

AЛДАРТ ЭХИЙН I, II ДУГААР ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2025-06-01 2
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар алдарт эхчүүдэд одон гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 14,480 ээж, Аймгаас 680 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд манай сумаас нийт 50 ээж алдарт эхийн одонгоор шагнагдаж байгаагаас I зэргийн одонгоор 13 ээж, II зэргийн одонгоор 37 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Өнөөдөр /2025.06.01/ Алдарт эхийн I, II дугаар одон гардуулах ёслолын арга хэмжээ сумын СТОДИАНД зохион байгуулагдаж, үйл ажиллагааг нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ербол үг хэлж, Засаг дарга М.Авужалел мэндчилгээ дэвшүүллээ. Алдарт эхийн одонг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ербол, Засаг дарга М.Авужалел Засаг даргын орлогч Б.Сауле, Засаг даргын тамгын газрын дарга С.Аманкелд, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ш.Гүлжан нар гардууллаа. Ёслолын арга хэмжээний үеэр ээжүүдийг хүндэтгэн мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлсэн бөгөөд баярын уур амьсгалыг бүрдүүлэх үүднээс Стодианд хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээн зохион байгуулж, тэдний авьяас чадварыг дэмжсэн олон талт үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. “Алдарт эх”-ийн I, II дугаар одонгоор энгэрээ мялааж буй ээжүүдэд халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2025-05-30 2
Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газраас Аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар Сайдтай байгуулсан 2025 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд “ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ”-ийг амжилттай зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, бэлэн байдал, нүүлгэн шилжүүлэлт, цагийн байдалтай ажилласан зэрэг сургуулийн ажлын гүйцэтгэлийг өндөр оноогоор дүгнүүлэв. Сумын онцгой комиссын шийдвэрээр бэлтгэл ажлыг бүрэн хангаж, сургалтын төлөвлөгөөг батлуулж үүний дагуу Дэлүүн суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 05 дугаар сарын 29-ны өдөр 06.00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор эхлүүлж, гурван өдөр суруулийн үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан. Энэхүү сургалтын зорилго нь гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, удирдлага зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Аймгийн ОБГазрын орлогч дарга хошууч О.Хосбаяр, сэтгэл зүйч эмч хошууч Н.Досжан нар ирж сургуулийн зохион байгуулалт, Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бие бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг хөгжүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх, харилцан ажиллагааг сайжруулах чиглэлэээр хэрэгжүүлж буй ажилд зөвлөгөө, үнэлгээ өгч ажиллалаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН "ГЭМТ ХЭРЭГЭЭС УРДЬЧЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН" БҮРЭЛДЭХҮҮН ДЭЛҮҮН СУМАНД АЖИЛЛАЛАА.

2025-05-19 6
2025 ОНЫ 5 САРЫН 19-НЫ ӨДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН "ГЭМТ ХЭРЭГЭЭС УРДЬЧЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН" БҮРЭЛДЭХҮҮН ДЭЛҮҮН СУМАНД АЖИЛЛАЛАА. 🔸️ Бүрэлдэхүүнд аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ба Шүүхийн Тамгын газрын төлөөлөл, Дэлүүн сумын ГХУСАЗСЗ-ын дарга буюу ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М.Абужалел нар сумын Соёлын төвд ард иргэд болон төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, уулзалт зохион байгууллаа 🔸 Арга хэмжээний хүрээнд эрүүгийн болон зөрчлийн хуулиуд, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан нөхцлийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, нээлттэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 🔸 Мөн сумын иргэдийн сонирхсон асуултад холбогдох байгууллагын төлөөллүүд газар дээр нь хариулт өгч, зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. 📚 Иргэдэд зориулсан гарын авлага, брошюр, зурагт хуудас тараагдаж, санал хүсэлт, гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэх эхний алхмуудыг ч мөн хийв. 👥 Арга хэмжээний хүрээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн тамгын газрын төлөөлөл болон сумын иргэд, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.

7, 8-р багийн ээлжит Иргэдийн Нийтийн Хурал

2025-05-13 7
2025 оны 5 сарын 13-ны өдөр Дэлүүн сумын 7, 8-р багийн ээлжит Иргэдийн Нийтийн Хурал тус тус болов. Хуралд сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М. Абужалел, сумын Төсвийн ерөнхий нягтлан бодогч А.Семейхан, Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Сагдат нар оролцож ард иргэдэд сумд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж ард иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч ажиллалаа. 7-р багаас багийн Засаг дарга Д.Барат, багийн эмч О.Хурметбек, К.Каусар, багийн малын эмч А.Мейрбек болон багийн нийт 26 иргэн Багийн Иргэдийн Нийтийн хуралд оролцсон бол, 8-р багаас багийн Засаг дарга Б.Ертай, багийн эмч А.Амантай, багийн малын эмч М.Зүкира болон багийн нийт 24 иргэн Багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцов.

5, 6-р багуудийн ээлжит БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ

2025-05-12 2
2025 оны 5 сарын 11-ны өдөр Дэлүүн сумын 5, 6-р багуудийн ээлжит БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ тус тус болов. Хуралд сумын Засаг дарга М. Абужалел, сумын Мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн С.Хуандых, сумын Газрын даамал Б.Бердембек, сумын Байгаль хамгаалах ариун цэврийн олон нийтийн байцаагч З.Салдан, сумын Нийгмийн даатгалын байцаагч Б.Тогжан, сумын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан Х.Ахтолхын нар оролцов. Сумын сумын Засаг дарга М.Абужалел ард иргэдэд суманд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид баг тус бүрд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллахаар болсон ба ард иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч санал бодлоо хуваалцлаа. 5-р багийн ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД багийн Засаг дарга Х.Бейбитхан болон багийн нийт 45 иргэн хуралд оролцсон бол, 6-р багийн ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД багийн Засаг дарга Б.Байханат болон багийн нийт 36 иргэн хуралд оролцов.

4, 11-р багуудийн ээлжит БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ

2025-05-11 4
2025 оны 5 сарын 10-ны өдөр Дэлүүн сумын 4, 11-р багуудийн ээлжит БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ тус тус болов. Хуралд сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М. Абужалел, сумын Байгаль орчны улсын байцаагчийг хавсран гүйцэтгэгч Ж.Хонаев, сумын Мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн С.Хуандых, сумын Газрын даамал Б.Бердембек нар оролцов. Сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М.Абужалел нар ард иргэдэд суманд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид баг тус бүрд тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж ажиллахаар болсон ба ард иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч санал бодлоо хуваалцлаа. 4-р багийн ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД багийн Засаг дарга Ш.Сейтек болон багийн нийт 32 иргэн хуралд оролцсон бол, 11-р багийн ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД багийн Засаг дарга Б.Бегжан болон багийн нийт 25 иргэн хуралд оролцов.

3, 10-р Багийн Иргэдийн Нийтийн хурал

2025-05-10 6
2025 оны 5 сарын 09-ны өдөр Дэлүүн сумын 3-р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ 3-р багийн төвд, 10-р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ "Болошах" бага сургуульд тус тус болов.Хуралд сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М. Абужалел, сумын Төсвийн ерөнхий нягтлан бодогч А.Семейхан, сумын Мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн С.Хуандых, сумын хэсгийн цагдаа Т.Еркебулан, сумын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан Б.Аймарал, Х.Ахтолхын нар оролцов. Сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М.Абужалел нар ард иргэдэд суманд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид баг тус бүрд тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж ажиллахаар болсон ба ард иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч санал бодлоо хуваалцлаа. 3-р багийн ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД багийн Засаг дарга Т.Шахыпхан болон багийн нийт 40 иргэн хуралд оролцсон бол, 10-р багийн ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД багийн Засаг дарга Е.Сулубай болон багийн нийт 45 иргэн хуралд оролцов.

2025 оны 5 сарын 08-ны өдөр Дэлүүн сумын 1, 2-р Багийн Иргэдийн Нийтийн хурал болов.

2025-05-09 5
2025 оны 5 сарын 08-ны өдөр Дэлүүн сумын 1, 2-р Багийн Иргэдийн Нийтийн хурал болов. Хуралд сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М. Абужалел, Засаг даргын орлогч Б.Сауле, сумын Төсвийн ерөнхий нягтлан бодогч А.Семейхан, Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Сагдат, сумын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан Б.Аймарал, Х.Ахтолхын нар оролцож ард иргэдэд сумд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж ард иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч ажиллалаа. Мөн 1-р багаас багийн Засаг дарга С.Бахытбек болон багийн нийт 38 иргэн Багийн Иргэдийн Нийтийн хуралд оролцсон бол, 2-р багаас багийн Засаг дарга А.Зулпахар болон багийн нийт 34 иргэн Багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцов.

М.Хурманханы нэрэмжит "Алтан-Гадас" одонт Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театрын хамт олон

2025-04-26 4
Өнөөдөр М.Хурманханы нэрэмжит "Алтан-Гадас" одонт Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театрын хамт олон Дэлүүн сумын Соёлын төвд урлаг соёлын нэгдсэн тоглолтоо хийж, сумын ард иргэдийг дуу хуураар мялаалаа. Тоглолтын төгсгөлд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М.Авужалел, Засаг даргын орлогч Б. Сауле нар үг хэлж, аймгийн Хөгжимт Драмын Театрын дарга Х.Айгүлд баярласан талархаснаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, цаашдын урлаг соёлын ажилд нь амжилт хүслээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын ээлжит 3 дугаар хуралдаан

2025-03-31 4
Өнөөдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын ээлжит 3 дугаар хуралдаан амжилттай болж өндөрллөө. Ээлжит 3 дугаар хуралдааны ирц 84% байсан бөгөөд хуралдаанаар 8 төрлийн асуудлыг авч хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргалаа.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР ШАЛГАРСАН МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2025-03-31 32
Жил бүр хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан малчид, саальчдыг аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Аймгийн хошой аварга малчин өрх, Аймгийн аварга малчин өрх, аварга фермер тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Энэхүү шагналыг аймгийн ИТХ-ын дарга А.Бекарыс, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Мырзабек, ИТХ-ын төлөөлөгч Х. Нурханат, Ж. Ахмаржан Дэлүүн сумын ИТХ-ын дарга Ж. Ербол, Засаг дарга М.Авужалел, Орлогч дарга Б. Сауле, ЗДТГ-ын дарга С.Аманкелди нар гардуулан өгч, шагнал хүртэгчдэд халуун баяр хүргэлээ. Энэ жил Дэлүүн сумаас аймгийн хошой аварга малчин өрх 4, аймгийн аварга малчин өрх 11, аварга фермер 1 тус тус шалгарсан юм. Хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал хүртсэн малчин, өрхүүддээ халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДЭЛҮҮН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

2025-03-24 22
Төрийн албаны зөвлөлийн ХНУАГ-ын ахлах шинжээч П. Оюунчимэг ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчдын гүйцэтгэл, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийж, мэдээлэл өгч, зөвлөн тусалж ажиллаж байгаа юм.

НАУРЫЗ-2025 БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2025-03-21 23
Үндэсний онцлогийг агуулсан парад 11:00 цагт Төрийн байгууллага, Хөх сэрх уяачдын холбоо, 9,12 дугаар багийн иргэдийн оролцоогоор өргөн дэлгэр болж өнгөрлөө. Хөтөлбөрийн дагуу Сумын ЗДТГ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Хөх сэрхийн нурууны УТХгазар, 1,2,3 дугаар сургуулийн хамт олон Үндэсний идээний дээж болсон "Наурыз көже"-г бэлтгэж олон нийтэд хүндэтгэл үзүүлсэн сайхан арга хэмжээ зохион байгуулагдлаа. Баярын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт ард иргэд, төрийн байгууллагын албан хаагч, хүүхэд багачуудад баярласнаа илэрхийлж Наурызын баярын мэндийг дахин дэвшүүлье.

АХМАД НАСТAНГУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-03-21 17
Сумын Засаг дарга М.Авужалел, ИТХурлын дарга Ж.Ербол, орлогч дарга Б.Сауле нар хуваарийн дагуу “Наурыз баяр”-ыг тохиолдуулан сумын 80-аас дээш насны ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, амар мэндийг нь эрэн золголоо. Ахмад үеийнхэн бол сум, орон нутгийнхаа хөгжилд амьдралынхаа он жилүүдийг зориулж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээрээ хойч үедээ үлгэр дуурайлал болсон хүмүүс. Тэдний амьдралын замнал, нутаг орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, дурсамжууд нь залуу үед үнэтэй сургамж болох нь дамжиггүй.

Дэлүүн сумын ИТХ-ын ажлын албаны хамт олон "Наурыз"-ын баярыг тохиолдуулан Казак үндэснийхээ хувцасаар гоёж байна.

2025-03-20 21
"Наурыз"-ын баяраар үндэсний хувцасаа өмсөж, өвөг дээдсийнхээ ёс заншлыг дээдлэн, үндэсний өв соёлоо алдаршуулж ахмад буурлуудаа хүндэтгэдэг уламжлалттай. Ұлыс оң болсын, ақ мол болсын! Әз Наурыз құтты болсын!

НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-03-19 14
Наурызын баярыг тохиолдуулан ''ХОГГҮЙ СУМ- ЦЭВЭР ОРЧИН'' нэг сарын аяныг эхлүүлж өнөөдөр 14 цагаас сумын нийт төсөвт байгууллагуудын ажилтан албан хаагчид их цэвэрлэгээний ажилд оролцож, байгууллагууд өөрсдийн хуваарьт гудамж, талбай болон байгууллагын ойр орчмын хог хаягдал, үнс хог, малын сэг зэмийг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээнд идэвх санаачилгатай оролцсон нийт албан хаагч нарт талархсанаа илэрхийлье!! Сум орон нутгаа хоггүй, цэвэр байлгах иргэн та, бидний үүрэг. Тиймээс хог хаягдлыг зөвшөөрөгдсөн цэгт хүргэж буулгахыг уриалж байна. ХОГГҮЙ ЦЭВЭР ОРЧИНД ЭРҮҮЛ АМЬДАРЦГААЯ.

“ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2025-03-08 17
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын Тамгын газраас олон сайхан арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгууллаа. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дэлүүн сум дахь салбар хорооноос эмэгтэйчүүдийн дунд спортын ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлийн тэмцээн, “Арулар холбоо”-ноос “ЕКI ЖУЛДЫЗ” урлагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж эмэгтэйчүүдийг татан оролцууллаа. Сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, урамшуулах, мэдлэг боловсрол олгох сургалтыг зохион байгуулж ажиллав. Баярын нээлтийн үйл ажиллагаанд сумын ИТХурлын дарга Ж.Ербол, Засаг дарга М.Авужалел, Засаг даргын орлогч Б.Сауле, аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх А.Жанбота, аймгийн ИТХурлын төлөөлөгч Х.Мырзабек, Х.Нурханат нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Гүлмайра, холбооны гишүүн Х.Сержанат нар баярын үйл ажиллагаанд оролцож, баярын мэндчилгээ хүргэв. Уг арга хэмжээнд “Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал” сэдвээр ХГБХХГ-н нийгмийн ажилтан Б.Аймарал “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба сэтгэл зүй”сэдвээр ЭМТөвийн дарга М.Нурсауле “Жендерийн эрх тэгш байдал” сэдвээр УТХГХЗ-ны дарга Х.Сандигүл нар мэдээлэл танилцууллаа. Мал аж ахуйн салбар болон төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эмэгтэйчүүдэд шагнал гардуулж сумын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос бэлтгэсэн урлагийн тоглолтоор тус уулзалт өндөрлөлөө. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлье!

"УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"

2025-02-12 14
Дэлүүн сумын Бүргэд багийн малчин Мухаметжаны Аманкелди "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр тодорсонд баяр хүргэе!

“СУМД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” сэдвээр сургалт зохион байгуулав

2025-01-31 47
Сумын ГХУСАЗСЗ-ын дарга Ж.Ербол, сумын ЗДТГ-тай хамтарч “СУМД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” сэдвээр сургалт зохион байгуулав. Уг сургалтанд нийт 146 төрийн албан хаагч хамрагдав. Сургалтын зорилго нь: Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хаагч, ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ойлголт өгөх, ажилтнуудыг энэ чиглэлд идэвхтэй оролцуулах, эрүүл аюулгүй орчныг бий болгоход оршино Сургалтын нээлтээр сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Ж.Ербол Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллуудыг танилцуулж , цаашид 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төрийн албан хаагчдын сахилга бат, хариуцлага үйлдсэн гэмт хэргийн шинж, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлын талаар мэдээлэл өгөв. Мөн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын ажилтан Ш.Гүлжан “Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр - Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Асылбек “Цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, залилагчийг таних, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр - ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Р.Айшуах “Гэмт хэргийн улмаас хүлээлгэх хариуцлагын талаарх ойлголт” сэдвээр - ИТХ-ын Иргэний танхимын зохицуулагч Б.Хайрат “Төрийн албан хаагч, ажилчдын ёс зүйн тухай” сэдвээр - Сумын хүн эмнэлгийн их эмч Е.Нуржан “Осол гэмтэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%